Нийгэм мэдээ
Говийн малчид алдуул малдаа явж, 2000 тэмээ олжээ

Дундговь аймгийн Хулд, Өлзийт сумын малчид шуурганд уруудаж, тарж бутарсан тэмээгээ цуглуулжээ. Арав гаруй мотоцикльтой залуусын түрүүчийнх нь 15 хоног эрэлд явсан байна. Тэмээн сүргийн эхнийх Өлзийт сумыг бүрэн гаталж, Өөш Манхан, Шар Хөхөл ууланд хүрч, зарим нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг хүрч.
Эрлийн үр дүнд малчин залуус 2 мянга гаруй тэмээ цуглуулж, эздэд нь тарааж эхэлжээ.
Энэ жил тором олноор хорогдож, тэмээний бөх ихээр унасан. Харин хээлтэй ингэ цагийн хатууг гайгүй давсан бол буурын ороо их орой гарч байгаа гэлээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээ авсан эх сурвалжаа дурдвал уг нь их зүгээр дээ