Дуудлага худалдаагаар азын дугаар авбал 100 мянгаас 2 саяын дэнчин байршуулна

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 4-30-нд болно. Дуудлага худалдаа auction.transdep.mn хаягаар явагдах бөгөөд сонирхсон иргэд дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авна.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
- 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 /таван зуун мянган төгрөг/;
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 /нэг зуун мянган/ төгрөг
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Хэрэв ялагч нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу. Мөн төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон 70070030, 1900-1234 утсаар холбогдож авна уу хэмээн Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.