Нийгэм мэдээ

120 алба хаагч малын сэг устгах ажилд дайчлагдлаа

УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй.

Энэ удаад малын сэг зэмийг устгах ажилд 120 цэргийн алба хаагч дайчлагдаж, Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймгийг 12 техниктэй зорьжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 16 аймгийн 70 суманд Зэвсэгт хүчний 30 анги байгууллагын 500 цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр зудын хор хохирлыг арилгах ажлыг ээлж дараатайгаар гүйцэтгэсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button