СПОРТ

МСБХ-ноос дасгалжуулагчдаа гадаадад бодлогоор бэлтгэж байна

ФИБА-ийн World Association Basketball Coaches (WABC)-ээс дэлхий даяар гишүүн орнууддаа дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж, орчин үеийн сагсан бөмбөгийн шинэлчлэлийг сурган хөгжүүлж лиценз олгодог. Энэ удаа Энэтхэг улсын Ченнай хотод дөрөвдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд болох FIBA WABC Level 1 Coach Instructor Course-д МСБХ-ноос "Athletes in Action" клубын дасгалжуулагч Э.Ариунболд оролцохоор шалгарлаа.

Түүний хувьд сургалтад оролцохоор дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Энэтхэг улсыг зорино. ФИБА-ийн зааврын дагуу МСБХ-ноос дасгалжуулагч багшийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын турш үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж "С" зэрэглэлийн лицензийг олгоод байна.

Цаашид энэ сургалтуудыг жил бүр зохион байгуулж дасгалжуулагч, багш нараа олон улсын сагсан бөмбөгийн хөгжлийн түвшинтэй зэрэгцэн хөгжүүлэх ажлуудыг тогтмол хийхээр төлөвлөжээ. Дээрх олон улсын сургалтад сонгогдох үндсэн шалгуур нь сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар хүүхдүүд болон мэргэжлийн түвшинд ажилласан байдал, англи хэлний мэдлэгийн түвшин гол нөлөөтэй. Э.Ариунболдын хувьд тус сургалтад хамрагдаж, шалгалтаа амжилттай өгсөн. Ингэсэнээр Монгол Улсаас анх удаа Олон улсын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах эрх буюу FIBA Coach Instructor лицензтэй болох боломжтой юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button