Нийгэм мэдээ
Цэцэг төвийн уулзварыг маргаашаас 3 хоног хааж, засна

Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, тус замыг маргааш /2023.05.10/ -ийн 23:00 цагаас энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хаах юм байна.

Авто зам засварын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон хучилт, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд шуухдууд амраагүй байхад заавал энэ төвийн замуудыг хааж засаад байдаг нь ямар учиртай юм болоо. Захын хорооллын засах үам зөндөө л байгаа биз дээ. Эхлэнд тэндээсээ эхлээд сургууль цэцэрлэг амраад хүмүүс хөдөө мөдөө явахаар төвийн замуудаа үасаж болдоггүй байсан юм байхдаа. Хэцүү юм бэ.