Ц.Гарамжавыг сулласан ч хилээр гарах, Төв аймагт очихыг хоригложээ

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг өнгөрсөн долоо хоногт 48 цагийн хугацаатай баривчилж, сулласан. Тэгвэл, шүүх суллахдаа түүнд хилийн хориг тавьжээ. Мөн төв аймагт очихыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байна.
Шүүхээс бэлтгэсэн тойм мэдээ:
Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ чавганц бодит нотлох баримтаар бол ялт үйлэл хийсэн бөгөөд түүнийх нь төлөө хуулийн байгууллага зохих арга хэмжээ авсан л юм байна. Зүгээр нэг хүнийг хуулийн багууллага зарим эрхийг нь урьдчилан хязгаарлхгүй шүүдээ. Хүмүүс зөв ойлгох ёстой байхаа. 65 сая доллараас яг цементийн үйлдвэрийэщн зориулалтаар зарцуулсан нь хэд, хэдийг хадгаламжид байршуулж мөнгө хүүлсэн, хэдийг нь гадаадад хөрөнгө болгосон, хэдийгнь тухайн төслийн бус хэлбэрээр ам бүлээрээ хувааж завшсан зэрэг нь банкны гүйлгээгээр тл тод гарч л байгаа байхдаа. бүх чавганц адил эрхтэй гэхдээ цементийн үйлдвэрийн эзэн чавганц арай илүү эрхтэй гэсэн хууь дүрэм үгүй болой.