Нийгэм мэдээ
Нэр дэвшигчид нэгдсэн нэг самбарт, А3 хэмжээтэй сурталчилгаа байршуулна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг нэгдсэн байдлаар зохион байгуулах болжээ.
Тодруулбал, тухайн тойргийн мандатын тоо буюу нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн нэг самбарт байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох аж. Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах юм байна.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.