Явган хүн рүү ус цацсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно
Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг.
Тиймээс жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр явах шаардлагатай юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгвэл ус тогтдог зам барьсан болон уг замыг хүлээж авсан пиздануудыг хэдээр торгох вэ?
усан замтай байж яаж явах уу? машинаа түрдэггүй л юм бол яаж ч явсан цацна
Усаа эхлээд зайлуулчих. Ямар нисэлтэй биш новш гэж
10 км цагийн хурдтай явах, даан ч чадахгүй