Нийгэм мэдээ

Сонгууль дуусахад долоо хоног үлдлээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28 буюу ирэх долоо хоногийн баасан гарагт болно.

Өөрөөр хэлбэл, сонгууль дуусахад долоо хоног үлдээд байна.

Сонгуулийн сурталчилгаат хугацаа албан ёсоор зургадугаар сарын 10-ны өдөр эхэлсэн. Харин санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу 26-нд хаагдана. Тэгэхээр, санал хураалт хаагдахад таван хоног үлджээ.

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга нас барсан харамсалтай үйл явдал сурталчилгаат хугацаанд тохиосон. Улстөржих сэдэв ч болсон. Бусдаар Нийслэлээс ажиглахад сонгууль анхаарал татах мэдээллээр бага өрнөж байна.

Гэхдээ орон нутагт намжирхал, талцал өндөр байгааг иргэд мэдээлсээр буй. Мөн Нийслэлд ч ухуулагч нарт "Найдвартай санал өгөх хүмүүсийн нэрс, гэрийн хаягийн жагсаалт гаргаж өг" гэх байдлаар тулгаж байна гэх мэдээлэл ч ирж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button