Нийгэм мэдээ

Түр замуудыг сэтэлж, үерийн урсцыг чөлөөлж байна

Урд шөнөөс эхэлж орсон борооны улмаас Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан, үерийн усны урсцыг чөлөөлөх хүрээнд түр замуудыг сэтлэн ажиллаж байгаа аж.

Тухайлбал Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, баруун уулын сувгийн төгсгөл хэсэгт хийсэн түр замыг сэтэлж байна.

Энэ хэсэг нь 3, 4 дүгээр хороолол болон Бөмбөгөрийн үерийн хамгаалалтын сувгийн урсцыг боогоод байсан талаар албаны хүмүүс мэдээллээ.

Мөн Дундголын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан байсан түр замыг ч сэтэлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу гэж элийрч балайраад шуудайтай элс ч гэх хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ одоо бороо орохоор лаг шаврыг авч байна гэх шиг бүтэн жил юу хийсэн бээ ядаж хавар 4;5 сард авчихаж болоогүй юмуу ер мэргэжлийн бус хүмүүс Онцгойг удирдаж удирдуулж байгаад хамаг учир нь одоо яахав дээ ард иргэд хохироод үлдэнэ эрх баригчид сандал ширээтэй гээ зууралдаад л нам дагаад далдагнаад бүх юм хэвээрээ л байна

Холбоотой мэдээ

Back to top button