Улс төрийн мэдээ
Засгийн газар ирэх 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлсэн.
Хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар
- Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаарх асуудлыг хэлэлцэж байна.
Бид Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдааны хүрээнд Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраар хэлэлцэхээр тогтсон. Мөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Засгийн газар их өгөгдөлд суурилж, шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна" хэмээн тайлан мэдээлэл өгсөн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mgl uls ajilaa hiihgui hichneen jil yrih yum be tamine er emgui l am ajil ni zursun hudalaa yrisan humuus l bhiinmaa tamine