Нийгэм мэдээ

Инфографик: Дөрвөн жилийн хугацаанд 1513 хүүхэд гэнэтийн ослоор амиа алджээ

Манай улсад жилд 1000 гаруй хүн харамсалтайгаар амиа алдаж байна. Тодруулбал улсын хэмжээнд 0-18 насны 1513 нас баралт бүртгэгдсэний 47.4 хувь буюу тэн хагасыг 0-5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа гэсэн статистик мэдээлэл гарчээ.  

Бага насны хүүхдүүдийн амь насаа алдаж байгаа тэргүүлэх шалтгаануудыг авч үзэх юм бол зам тээврийн осол, усны осол, амьсгал боогдох, хордох, амиа хорлох, түлэгдэх, унаж гэмтэх, угаартах шалтгаанууд нөлөөлж байна.

Зам тээврээр амь насаа алдсан 51 хүүхдийн 48 нь хөдөө орон нутагт 3 нь нийслэл Улаанбаатар хотод амь насаа алдсан. Харин гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 60 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод дийлэнх хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаад автомашинд мөргүүлэх хэлбэрээр гэмтэж, бэртэж байна.

2019-2023 оны хугацаанд улсын хэмжээд 0-18 насны 1513 хүүхэд нас барсан. Үүнээс 0-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тодруулбал 0-5 хүртэх насны 716 тохиолдлын 244 нь амьгал боохдох буюу орон дотроо амьсгал боогдох шалтгаан эзэлж байна.

Хүүхэд амь насаа алдах тэргүүлэх шалтгааны нэг болох зам тээврийн осол хичээл эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдсэнийг албаныхан анхаарууллаа.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Засс
Засс
9 сар 26, 2024 19:36

Хүн хогнуудийн гай хүүхдүүд байг�##�ийн ш�##�гарлаар үрэгдэж бна, үлдэх 1 нь үхэхгүй байж бна

Засс
Засс
9 сар 26, 2024 20:16

Хүн хогнуудийн гай хүүхдүүд байг@лийн ш@лгарлаар үрэгдэж бна, үлдэх 1 нь үхэхгүй байж бна

Холбоотой мэдээ

Back to top button