БНХАУ-ын томоохон хотод одоо хүртэл зун болж байна

БНХАУ-ын хамгийн том хотуудын нэг болох Гуанжуд одоо хүртэл албан ёсоор зун болж байна. Арваннэгдүгээр сар дундаа орсон байгаа ч гэсэн агаарын температур улирал өөрчилсөн гэж үзэх хэмжээнд бууж ирсэнгүй. БНХАУ-ын өмнөд бүсийн Гуандун мужид оршдог тэрхүү хот сүүлийн гучин жил үзэгдээгүй халж байгаа аж. Лхагва гарагийн /2024.11.13/ байдлаар 235 өдрийн турш зун үргэлжилжээ. Өмнө нь 1934 онд 234 өдрийн турш зуны температуртай байсан нь рекорд тогтоож байсан юм.
Гуандуны цаг уурын алба улирлын өөрчлөлтийг он сараар бус агаарын температурын өөрчлөлтөөр тооцоолдог. Тодруулбал таван өдрийн дундаж температур 22 хэмээс доош буувал намрын улирал ирлээ гэж үздэг байна. Одоогийн байдлаар Гуанжуд агаарын температур дунджаар 24.9 хэм цельс байгаа. Намрын улирал Гуанжуд ихэнхдээ арваннэгдүгээр сарын есөнд эхэлдэг юм. Тэгвэл цаг уурын алба үзэж буйгаар бол ирэх долоо хоногийн даваа гараг /2024.11.18/ хүртэл зуны уур амьсгал үргэлжилж магадгүй байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха-лх хэлээр бол: "Бнхау-н томоохон хотод намрын адаг сар төгсөх гэж байгаа ч х�##�уун зунаараа байна." Гэж найруулна. Энэ гарчиг бол сургуулийн өмнөх насны хүүхэд буюу 5-6 настны сэтгэлгээнд таарах найруулга байна. Үгийн сан ядуу, найруулгын уран чадвар байхгүй. Маш хөшүүн модон сэтгэлгээ. Дундаж Монгол иргэн иймэрхүү л хэмжээнд оюун сэтгэлгээ нь дорой байгаа хэрэг. Энэ чинь эрхбиш сэтгүүлч хүн шүү дээ, уг нь. Уур амьсг�##�ын өөрчлөлтийн жишээ байх. Улаанбаатарт ч дулаахан хэвээрээ л байна.
Гуанжоу д их х�##�уун бн лэ