Нийгэм мэдээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн Гаалийн 11 байцаагч АТГ-д шалгагдаж байна

Нэр бүхий 13 гаалийн Улсын байцаагч нарыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлээд буй. Энэ асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа мэдээлэл өглөө.

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нэрлэгдээд буй ажилчид АТГ-д шалгагдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2024 оны 11 сарын 14-нөөс эхлүүлэн хэвлэл мэдээлэл болон сошиал сүлжээгээр нэр бүхий 13 ажилтан, үүний дотор албаны дарга, Гаалийн Улсын ахлах байцаагч, Гаалийн Улсын байцаагч нарын зурагтай, их хэмжээний хөрөнгө орлоготой байна, хууль ёсны орлого мөн үү, цаана нь хууль бус хөрөнгө орлого байгаа юм биш биз гэсэн хэвлэлийн хардах эрхийн хүрээнд мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээллийг гарсан цагаас нь хойш Гаалийн байгууллага хүлээн авч зохих хэмжээний ажлуудыг хийгээд байна. Энэ тухай товч мэдээлэл хүргэе

Нийт гаалийн ажилчид, Улсын байцаагчид тус оны хоёрдугаар сарын 14-ний дотор тухайн жилийнхээ олсон орлого, хөрөнгийн байдлаа хуулийн дагуу АТГ-д мэдүүлж, шалгуулдаг. Энэ хөрөнгө орлогын мэдүүлэгт оролцдоггүй нэг ч гаалийн Улсын байцаагч байхгүй. 

Үндэслэлгүй баяжсан байж болзошгүй хэмээн мэдээлэл гаргасан хэвлэлийн байгууллагуудад манай Гаалийн ерөнхий газраас хүндэтгэлтэй хандаж байгаа. Иймд Авлигын эсрэг хуулийн 6.2-д заасны дагуу АТГ-д тус мэдээллийг шалгуулахаар хандсан

Тодруулбал нэр дурдагдсан 13 ажилтны хөрөнгө орлогыг хууль ёсоор олсон уу, эзэмшсэн үү, хөрөнгө орлогоо хуулийн дагуу АТГ-д шалгуулж байсан эсэхийг Гаалийн ерөнхий газраас АТГ-д шалгуулахаар хүсэлт өгсөн. Одоогоор АТГ дээр хөрөнгө орлоготой холбоотой шалгалтууд хийгдэж байна. 

-Гаалийн Улсын байцаагч өөрийн цалин орлогоор тэрбумтан болох боломжтой эсэх нь иргэд, олон нийтийн дунд эргэлзээ, хардлагыг төрүүлээд буй?

-Гаалийн улсын байцаагчийн тусгайлсан цалин гэж байхгүй. Төрийн тусгай албан хаагчдын цалингийн шатлалаар явдаг. Цалингийн шатлалыг Засгийн газар тогтоолоороо баталдаг. Цалин нь ажилласан жилээс нь хамаардаг. Дөнгөж шинээр орсон гаалийн улсын байцаагч 1.4 сая төгрөгийн цалинтай. Энэ мэдээлэл бол нийтэд ил байдаг. 

Хэрэв хилийн боомтод ажиллаж байгаа тохиолдолд ээлжийн амралтаа авахаас бусад үед хил дээр тасралтгүй ажилладаг учраас хилийн нэмэгдэл авдаг юм. Мөн зэрэг дэвийн нэмэгдэл авна. Үр дүнтэй, зөрчил илрүүлээд сайн ажилласан тохиолдолд үр дүнгийн урамшуулал авдаг. Энэ бол шинээр ажилд орсон хүний цалин юм. Цаашлаад ажилласан жилээс хамаарч нэмэгдэл бодогдоно. Тухайлбал би ГЕГ-ийн хэлтсийн дарга, одоогоор 22 жил ажиллаж байна. Миний үндсэн цалин хоёр сая төгрөг. Үүн дээр сая дурдсан нэмэгдлүүдийг авдаг гэсэн үг.

-Тус алба хаагчдын хувьд хэдэн жил, ямар ажил үүргийг гүйцэтгэж байсан юм бол?

-Хэвлэлийн байгууллага болон иргэдийн зүгээс үндэслэлгүй баяжсан гэх мэдээлэл яваад буй. Энэ нь дан ганц үндсэн цалин болон бусад нэмэгдлийг тооцсон дүн биш. Тухайн хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн орлого үүн дээр нэмэгдэх нь тусдаа асуудал. Гэхдээ тухайн орлого бүгд хууль ёсных байх ёстой. 

Энд нэр дурдагдсан ажилтнуудын 3-25 жилийн туршлагатай байцаагчид. Гаалийн тухай хуулиар гаалийн улсын байцаагч томилогдсон газраа хоёр жил ажилладаг. Хоёр жилийн дараа бусад гаалийн газар, хилийн боомтуудаар сэлгэж ажилладаг гэсэн үг. Нэр дурдагдсан гаалийн улсын байцаагчид бүгд хилийн гаалийн боомт, гүний гаалийн байгууллага, бусад гаалийн бүх газарт дамжиж ажилласан. Зөвхөн нэг газраа урт хугацаанд ажилласан байцаагч байхгүй.

-Тухайн ажилтнуудын байр суурь?

-Одоогоор нэр дурдагдсан хүмүүс “хууль бус орлого олсон зүйлгүй” гэж мэдэгдсэн. Нэр дурдагдсан 13 хүний хоёр нь Гаалийн байгууллагад ажилладаггүй. Нэг нь тэтгэвэртээ гарч, нөгөө нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

Одоогоор Гаалийн Ерөнхий газраас гаалийн улсын ахлах байцаагч Б.Охиноо, Б.Солонго, Б.Төгсбаяр, Т.Дулмаа, Л.Долгормаа, гаалийн улсын байцаагч Ж.Алтанчимэг, Ч.Байгалмаа, Д.Саранцэцэг, Х.Энхтуяа, Д.Цэцэгсүрэн, Ж.Булга нарыг АТГ-т шалгагдаж байна. Шалгалтын ажиллагаа дуусмагц бил эргэн мэдээлэл өгөх боломжтой.

-Өмнө нь гаалийн байцаагчид хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байсан удаа бий юу?

-Тийм тохиолдол байхгүй.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2024 13:12

ЮУ ГЭЖ ГУЦААД БАЙГААН ЦАЛИНГААРАА ИНГЭЖ ХӨРӨНГӨЖСӨН ЗА ТАМХИ ТАРИАХАН ШИРХЭГЛЭЖ ЗАРААД УРДААС ХЯМД БАРАА АЦАРЧ ЖААХАН НУС НААЖ ЗАРААД ХӨЛЖСӨН ЗА БУЯНЫГ ГАДАГШЛУУЛАХГҮЙ БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ ГЭДЭГ ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙСАН ЗА ЯАСАН ГЭЦҮҮТЭЙ ЮМ БЭ? УЛСААС ХУВЦАС ӨМСӨӨД ХЭМНЭЛТТЭЙ БАЙСАН ХОЁР ИДЭХГҮЙ ХООСОН ХОНОХГҮЙ ЯВМНЫХ ЖААХАН ЮМТАЙ БОЛЧИХСОН ЧИНЬ АЛАХНЭЭ МОНГОЛЫН НЭГ Ч ГААЛЬЧИН ХЭЗЭЭ Ч АВИЛГА АВЧ БАЙГААГҮЙ ГЭВЭЛ ТААНУУД ИТГЭХ ҮҮ? ҮНЭХЭЭРИЙН АВИЛГА АВААГҮЙ ГЭДГИЙГ БУРХАН МАНЬ ХОЁР БАТАЛНАА ЗА ШАЛГУУЛИЙ ХӨӨШ САЙХАН ШАЛГУУЛЧИЙ ХАРИН ХАРДАЖ БАЙГАА ГАРУУДЫГ ШҮҮХЭД ӨГНӨ ЗА ГҮТГЭСЭН ГЭЖ

Зочин
Зочин
1 сар 23, 2025 13:29
Reply to  Зочин

Хуцаа.Зөндөө л авилга өгч авч байхыг нүдээрээ харсан. Түмэн мэднэ.

Иргэн
Иргэн
11 сар 22, 2024 14:04
Reply to  Зочин

Ээ бурхан минь!!!!!

Иргэн
Иргэн
11 сар 22, 2024 14:02

Үнэнчээр хуулийн дагуу ш�##�гаж чадах болов уу. Арай хэтэрхий баяжсан байгаа юм биш үү ? Дарга нар нь сайн мэдэж л байгаа даа!

Зочин
Зочин
11 сар 22, 2024 17:44

Эмэгтэй байцаагчид бүгд бн.Эмэгтэй хүн шун�##�тай гэж бүр батлагдчих юмдаа арай их шунаждээ хөөрхийс.

Зочин
Зочин
11 сар 22, 2024 19:51

"Болзошгүй" гэдэг чинь санаанаас ургуулан бодсон субъектив ойлголт! Субъектив хардлагаар хүнийг ш�##�гаж болохгүй! Харин нотлох баримт үндэслэл бүхий сэжиглэл байв�##� ш�##�гаж болно!!

Зочин
Зочин
11 сар 22, 2024 21:38

1.4 say tsalintai hun yaj terbumtan bolson um boloo

Ссс
Ссс
11 сар 22, 2024 22:48

ГААЛЬ БОЛОН ТАТВАРЫНХАН БОЛ БҮГД ХУЛГАЙЧ НАР. АРД ТҮМЭНЖЭС ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙ БОЛ ТӨЛӨӨСТЭЙ БДАГ ЮМ. САНАЖ ЯВААРАЙ.

Ссс
Ссс
11 сар 22, 2024 22:50
Reply to  Ссс

ХУУЛИАС ЗУГТАЖ БОЛНО ҮЙЛИЙН ҮРЭЭС ХЭНЧ ЗУГТАЖ ЧАДДАГҮЙ ЮМ ДАА! ТАТВАР, ГААЛИЙ ХУЛГАЙЧ НАРАА!!!

Zochin
Zochin
11 сар 24, 2024 18:23

Hamt yavj baisan hun tatvar tuluhgui shuud hahuuli uguud orj irehiig zunduu l harj blaa

Иргэн
Иргэн
1 сар 22, 2025 16:18

Жендэрийн асууд�##� их ярьж эмэгтэйчүүд төрд гарв�##� авилга үндсээр байхгүй болно гээд хашиграад байдаг хүүхнүүд одоо юу гэж донгсох бол!!! Ккк Хамгийн их шун�##� тача�##�тай хүмүүс чинь хүүхнүүд шүү дээ!!! Эртнээс эмэгтэй хүнийг төрөөс холуур байлгасан чинь цусаар бичигдсэн хууль цааз шүү дээ!!!

Зочин ок
Зочин ок
1 сар 22, 2025 21:14

Га�##�ийн байцагч өөр өөр байдаг, хахууль авдаг, авдаггүй. Харин хорио цээрийн байцагч нар бүгд авдаг. Энэ бол гашүүн ч үнэн. Бүх хил га�##�иар бараа оруулж ирдэн ххкомпаниууд энийг хэлнээ. Жинхэн хахуульд идэгдсэн байгуулга. Ялан гуяа МХЁГ гж байхгуй болоод ГЁГын харья болсноос бүүр их хахууль, мөнгө нэхдэг болсон, жирийн байцагч нар. Урьд н МХЁГ дарга нар их мөнгө идээд энэ байгуулаг татан буугдсан, одоо шарандаа энгийн бшх байцагч нар мөнгө нэхдэг блсн. Энэ бол үнэн

Галаа
Галаа
1 сар 23, 2025 22:15

5сая авдаг байсанч баяжаад байр машин цуглуулаад байх түй ч боломжгүй
Га�##�ийн байцаагч нар авилгад идэгдсэн шантаажчид

Баяр
Баяр
1 сар 24, 2025 22:46

Мэдээж штэй баяжих ямарч боломжгүй үүнийг яагаад ойлгодоггүй хүмүүс вэ хахууль авсан бөйж таарааштэй хүн тамлаад л

Зочин
Зочин
1 сар 29, 2025 08:32

Га�##�ийнхан шиг авилгачид хаа бнаа

123
123
2 сар 18, 2025 17:36

Б.төгсбаяр нь шлэн цогоогийадүү гэнээ. Гэр бүлээрээ авилгачин, ах дүүгээрээ муу аргаар мөнгө олдог яачихсаньзаваан удам муутай айл вэ

Холбоотой мэдээ

Back to top button