Голд цөмөрсөн хоёр машиныг татаж гаргажээ

Өнөөдөр /2024.12.03/ мөс цөмөрч автомашинтайгаа гацсан гэх хоёр дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ.
Тодруулбал,
Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасгийн гүүрний хажууд /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/ “Даршид”-ын голын мөс цөмөрч 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
Мөн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүг 50 км/ “Хар Ус” нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.
Б.НОМТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.