Гадаад мэдээ

Дуучин IU Юн Сок Ёлыг огцрохыг шаардан жагсаж буй хүмүүст үнэгүй хоол тараажээ

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.12.03/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласны дараа хүмүүс түүнийг огцрохыг шаардан жагсаж буй. Тэгвэл дуучин IU тус жагсаалд оролцож буй хүмүүст хоол, гар дулаацуулагч өгчээ.

Түүний агентлаг болох “EDAM Entertainment” мэдэгдэл хийхдээ “Хүйтэн байгаа учир бид IU-ын гэрэлтдэг савхыг барин жагсаж буй шүтэн бишрэгчдэд зориулж хоол болож гар дулаацуулагч бэлдсэн” гэсэн байна.

Юн Сок Ёлын эсрэг импичмэнт эхлүүлж, албан тушаалаас нь огцруулах эсэх санал хураалтыг БНСУ-ын парламент өнөөдөр /2024.12.14/ орон нутгийн цагаар 17:00 минутад явуулах юм.

Эх сурвалж: Koreaboo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button