НИЙГЭМ

Улсын төсвөөр утаатай тэмцэхээр хийсэн ажил нь "сурталчилгаа"

Утааны төсөв жил бүр нэмэгддэг. Гэсэн нь ч үр дүнд хүрээгүй. Мөн тухайн жилд яг хэдэн төгрөг утааг арилгахад болон утааны эсрэг гэх байгууллагуудад төсөвлөсөн нь тодорхой бичигдэж үлдээгүй. Тиймээс бид өнгөрсөн удаа зарим мэдээллийн хэрэгсэл тухайн цаг үед албаны эх сурвалжтайгаар хүргэж байсан утааны өнгөрсөн жилүүдийн төсвийн заримыг задалж бичсэн билээ. Мэдээллийг ЭНД дарж харна уу.

Түүнчлэн утааны төсвөөр хийгдэж үлдсэн ажил нь гэр хорооллын айлуудад утаагүй зуух тараасан баримт, төсвийн мөнгөөр аян зарлаж иргэдэд сургалт орж, сурталчилгаа явуулсан мэдээлэл зэрэг л байдаг байна.

Утааны эсрэг үйл ажиллагаа гэхчлэн хайлт хийвэл өнгөрсөнд болсон утааны эсрэг аян, сурталчилгаа л гарч ирнэ. Өөр юу ч алга. Энэ байдал өнөөдөр ч хэвээр.

Хоолой нь хорсож, толгой нь өвдсөн иргэд өөрсдийн сонгосон эрх баригчдаас шийдэл хүлээж “яах уу” дээрээ тулаад хүлээж байхад Улаанбаатарт энэ онд ч мөн зарим нэг утааны аян, нөгөө л зуух авч тараах ажлын тендерээ л зарлагдаад байна.

Өнгөрсөн жилүүдэд улс, нийслэлийн утаатай ингэж л тэмцэж ирж, үр дүнг нь иргэд эрүүл мэндээрэй үүрч явна.

Тухайлбал, 2014 онд 45 мянга, 2023 онд 80 мянган утаагүй зуух тараажээ. Харин хамгийн сүүлийн байдлаар 28 тэрбум 296 сая төгрөгөөр 32 мянган ширхэг ахуйн зуух худалдан авч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдэд тараах тендерийг нийслэл зарлаад байна. Харин аянаас заримыг онцолбол,

2016 онд Хууль зүй дотоод хэргийн яам

  • Утааны эсрэг хамтдаа аян

2018 онд талаар Эрүүл мэндийн яам

  • Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аян

2019 онд Хан-Уул дүүрэг

  • Эко дүүрэг – Утаагүй орчин” утааны эсрэг аян

гэхчлэн жил бүр төрөл бүрийн аяныг төрийн байгууллагууд зарладаг. Харин энэхүү ажлынхаа хүрээнд видео, постер бүхий сурталчилгааг цахимаар тарааж байсан байна.

Харин энэ жил Экологийн цагдаагийн газраас "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье" уриалгыг гаргаж, цахим хуудаснаа аяны хүрээнд дараах мэдээллүүдийг цацаж эхэлсэн байна.

Мөн утааг далимдуулж худалдааны байгууллагууд ч бараагаа сурталчилж, борлуулалтаа нэмэгдүүлсээр иржээ. Жил бүр “утааны эсрэг” гэх утга, үгийг ашиглаж зарладаг худалдааны байгууллагуудын зарим аяныг онцолбол,

  • Утааны эсрэг хүн бүрийг үнэртэй усжуулах аян
  • Ээжээ, намайг авраач" Утааны эсрэг аян
  • Сүү ХК утааны эсрэг уриалга гаргаж, аян эхлүүллээ. Сүү ХК “Хүүхэд бүр эрүүл, жаргалтай байг” уриатай энэхүү
  • Утааны эсрэг арьсаа хамгаалъя аян
  • “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” нэг сарын аян зэрэг аянуудыг зарлаж байжээ.

Нийслэл, улс утаатай хэрхэн тэмцэж байгааг хайж, нүдэнд харагдах ажлуудыг дээр жишээлэв. Ямартай ч утаа, угаарын асуудал нийслэлчүүдтэй нүүр тулчхаад байхад төрийн болон төрийн бус байгууллагууд утаатай цахимаар тэмцсэн хэвээр байна.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотын дарга Нямбаатар бордюр зуух татвар нэмэхээр утаа буурна гэж үзжээ үр дүн огт алга 126 хахууль дахдаа иргэдээс асуух бсан татвар нэмээд тийм авилга өгөх гэж байжээ

Холбоотой мэдээ

Back to top button