"Нийслэлийн 147 уурын зууханд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шаардлага хүргүүлсэн"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даваа гарагт /2024.12.16/ Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн.
Мөн энэ хүрээнд УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн юм. Улмаар Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу утааг хэрхэн буулгах талаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр “бид яаралтай нийслэл хотод түүхий нүүрс буюу ангилж ялгасан нүүрс түлж байгаа 147 усан халаалтын болон уурын зуухнууд байна. Эдгээр газруудад манайхаас албан шаардлага хүргүүлж байгаа. Энэ хүрээнд ирэх нэгдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлхээ больж төвийн сүлжээнд холбогд эсвэл хий рүү шилж бүр болохгүй бол медлинг түлэхийг шаардана. Медлинг нь чулуун нүүрстэй харьцуулбал ялгаруулах дулаан нь хамаагүй өндөр байдаг. Бас нүдэнд харагдах утааны хэмээ нь хоёр дахин бага байдаг. Тиймээс медлинг рүү шилжүүлбэл нүдэнд харагдах утаа нь хоёр дахин буурна” гэлээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.