Нийгэм мэдээ

Морь цоллооч Т.Тэмүүлэн хүү оны онцлох хүүхдээр шалгарлаа

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7г ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.

Т.Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байрыг эзэлсэн байна. Мөн аймаг, сум орон нутгийн баяр наадмуудад бүх насны 100 гаруй хурдан хүлгийн цолыг дууджээ.  

Түүнээс гадна өөрөө бие даан 20 гаруй ерөөл магтаалыг сурч, Монгол уламжлалт өв соёлоо олны хүртээл болгон дэлгэрүүлж байгаа аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button