НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ОУЭШ оролцогч орнуудын Ассамблейд Монголын хэргийг шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд, Ромын дүрмээр манай улс түүнийг баривчлах үүрэг хүлээж байв.

Хэдийгээр геополитик, гадаад бодлого, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс бидэнд тэгэх боломж байхгүй ч өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилсэн юм. Тухайлбал, Украины талаас манай улсыг буруутгасан билээ.

Түүнчдэн, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн зөвлөл The Assembly of States Parties буюу Оролцогч Орнуудын Ассамблейд шинэхэн тайлан илгээсэн.

Харин уг тайландаа, биднийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурдсан. Цаашлаад "Монгол Улс ОУЭШ-тэй хамтарч ажиллаагүй энэ асуудлыг Оролцогч Орнуудын Ассамблейд танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Ассамблей зохих арга хэмжээг авах боломжтой" хэмээжээ.

Энэхүү Оролцогч Орнуудын Ассамблей нь Олон улсын эрүүгийн шүүхийн хяналтын байгууллага юм.

Тэгвэл арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Оролцогч Орнуудын Ассамблей хуралдлаа. Үүгээр манай асуудлыг л хэлэлцсэн байна. Хуралдаанаар ээлжит дүгнэлт бүхий баримт бичгийг батлахдаа "Нэр бүхий улс орнууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна" гэсэн утгатай өгүүлбэр оруулжээ. Гэхдээ манай улсын нэрийг онцлон дурдаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Дээрх агуулгыг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ирина Мудра РБК-Украйн агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоохондоо монголчууд үнэхээр юу ч болоогүй мэт дүр эсгэж, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОУЭШ-ийн Урьдчилсан шатны шүүхээс Монгол Улс Путиныг нутаг дэвсгэртээ байхад нь баривчлаагүй, шүүхэд шилжүүлээгүй нь хамтран ажиллах тухай Шүүхийн хүсэлтийг биелүүлээгүй болохыг тогтоосон.

Энэ нь Ромын дүрмийн заалттай зөрчилдөж байгаа юм. Ромын дүрмийн заалтын дагуу Монгол Улс хамтран ажиллах үүргээ биелүүлэх ёстой гэж Мудра тайлбарлажээ.

Мөн түүний хэлснээр, Монгол Улс Шүүхтэй хамтран ажиллахаас татгалзаж байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, Оролцогч орнуудын Ассамблейд хэргийг шилжүүлэх шаардлагатай гэж Олон улсын эрүүгийн шүүхийн дээд байгууллага үзсэн байна.

Сануулахад, Монгол Улс Владимир Путиныг 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлах үеэр Олон улсын эрүүгийн шүүхээс 2023 оны гуравдугаар сард баривчлах захирамж гаргасан ч баривчлаагүй гэх асуудлаар буруутгагдаад байгаа юм. 

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэрвээ Путиныг барьчихсан бол, манайх 2 дахь Украйн болж сүйрэх байсан биз! Тэр ОУЭШ гээч нь манай улсыг хөрштэй нь дайтуулж хорлох гээд байгаа юмуу хаашаа юм бэ?

Зочин
Зочин

Хамгийн сүүлд энэ олон улсын эрүүгтийэ шүүхэд АНУ ын шинэ конгресс хориг тавьсан одоо сенат шинэ ерөнхийлөгч Трамп гарыг үсэг зурвал дуусна

Иргэн
Иргэн

МУДРА МУУ ГӨЛӨГӨӨ ЧИ БИТГИЙ ГУУЦ МИНИЙ МОНГОЛЧУУД НАЙЗ НӨХДӨӨ АРААС НЬ ХУТГА ШААХГҮЙ П...А МИНЭЭ АЛЬ ТЭРТЭЭХ 13 Р ЗУУНД МАХИР СЭЛМЭЭ АГСАЖ ХӨДСӨН ДЭЭЛЭЭ ӨМССӨН БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ДЭЛХИЙН УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГИЙГ ТОДОРХОЙЛЖ ЯВСАН ЮМ ОДОО Л САПИРЦАН БОЛОХООС БИШ.ГЭХДЭЭ Л УКРИАН ШИГ 2 Р ДАЙНЫ ҮЕД ГЕРМАНЧУУДЫН БООВЫГ ХӨХӨЖ НУТАГ НЭГТНЭЭ ХЯДААГҮЙ ЮМ ШҮҮ.ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ УТААГААРАА АМЬСГАЛААД ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДДАА ДАРЛУУЛААД УЛНЫ ГЭДЭГ ЦОЛ ХЭРГЭМЭЭ ХҮРТЧИХЭЭЛ ЯВАА ЦОГЛОГ ХУЛАЙЧУУД ШҮҮ БИДНИЙ МОНГОНУУД ӨДӨӨД БАЙГААРАЙ

Орхон
Орхон

Өөрийн гэсэн бодлогогүй болсон манай улс.одоо укрд болох энэ шүүхийн хуралд орлцоно гэж ГХЯны сайд нь мэдэгдэж байх шиг.Олон улсын тавцанд нэрээ таниулах гэж есөн шидийн байгууллага холбонд элсэж тэдгээрийн бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгээд

зочин
зочин

үхсэн ацаа хийж хэрэгтэй хэрэггүй юманд элсээд бдаг бнаа

Холбоотой мэдээ

Back to top button