Нийгэм мэдээ

Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин мөрдөх шаардлагатай гэж шүүх үзжээ

Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон этгээдэд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч 20 настай эрэгтэй Д нь 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Мөн арын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай эмэгтэй С-ийн амь насыг хөнөөсөн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд: Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй, яллагдагч Д-н эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Д, өсвөр насны яллагдагч Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button