Нийгэм мэдээ

Баян-Өлгийн албан тушаалтнуудын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдөо /2024.09.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс нэр бүхий иргэдэд торгуулийн ял оноосон.

Тухайлбал, нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Засаг даргын орлогч асан А.Камелият, Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нарт 14 мянган нэгжээр торгож, таван жил төрийн албанд орох эрх хасах ял, шүүгдэгч хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболатад 10000 нэгж торгох ял, шүүгдэгч аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арманд 8000 нэгж торгох ял, нэр бүхий бусад таван шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулсан байдаг. 

Тэгвэл тус хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл тус хэрэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшилсон байна.  

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 15, 2025 17:40

Монгол улсын шүүх гэдэг хогийн тантан болжээ.Газар орны нэрийг өөрчилнө гэдэг ноцтой асууд�##�.Хожмын өдөр бидний нутаг гэж маргах үндэс болно.Казахуудад Баян өлгийд нутаг зааж өгөөд 150 гаруй жил болж байгаа байх.Шүүх тийм ял өгч байхаар дахиж ингүүзэй гээд явуулчихсан бол дээр.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 19:55

z##laa ocmanuud

Зочин
Зочин
1 сар 15, 2025 23:41

Сүртэй хулгайчууд. Баян-Өлгийд болохоор болдоггүй. Улаанбааатарт болохоор болдог хууль гэж хаа байсын! Улаанбаатарт зөндөө л ийм зөрчил байдагшдээ. Баянголын амыг Орбит гэж нэрлээл явж байгаа биз дээ. Баруун Түрүүний амыг Баруунтуруун болгоцон л явж байгаа биз дээ.

М.АМАР настан
М.АМАР настан
1 сар 16, 2025 08:10
Reply to  Зочин

Чи хасаг уу.Цаашаа сэтгэлтэй,Казахстан луу баахан яваад ихэнх нь буцаж ирсэн.

Холбоотой мэдээ

Back to top button