Нийгэм мэдээ

"1XBET"-ийн агентуудыг илрүүлэн, шалгаж эхэллээ

Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын "1XBET"-ийн агент гэх 100 гаруй этгээдийг шалгаж холбогдох техник хэрэгслүүдийг нь хураан авсан тухай албаныхан мэдээллээ.

1XBet нь Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосон, Нидерландад дампуурлаа зарлаад байгаа бооцоот тааврын цахим сайт юм.

Уг сайт нь манай улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй. Иргэд онлайнаар бооцоо тавьж тоглодог. Уг иргэдийн бооцооны мөнгийг таталт хийдэг, хувь авдаг агент гэх 100 гаруй иргэдийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button