Нийгэм мэдээ

FIFA-гийн санхүүжилтээр барьсан талбайг барьцаанд тавьсан тохиолдол олон улсад өмнө нь гарч байгаагүй

Монголын хөлбөмбөгийн хөгжилд зориулан ОУХБХ-оос барьж өгсөн үндсэн талбай болон төв аймагт байрлах "Air Dome" бэлтгэлийн баазыг барьцаанд тавьсан мэдээлэл ид яригдаж байна.

Өчигдөр МХБХ-ны ээлжит бус хурал гэнэтхэн болж уг хурлаар гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ₮500 сая төгрөгөөр "Air Dome" бэлтгэлийн баазыг "Голомт банк"-нд барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс үүдэн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Бэлтгэлийн талбайг барьцаанд тавьсан үйлдэл нь ОУХБХ-оос хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гэрээний заалтыг зөрчсөн хэмээн тус холбооныхон үзэж, ийн шийдвэрлэжээ.

FIFA Forward Development Programme \Forward 3.0\ журам 8-р бүлэгт зааснаар:

Гишүүн холбоод болон тивийн холбоодын үүрэг Forward хөтөлбөрийн сангаас хөрөнгө авсан аливаа гишүүн холбоо эсвэл тивийн холбоо нь дараах үүргийг хүлээнэ.

Forward хөтөлбөрийн хөрөнгөөр бий болгосон эд хөрөнгийг санхүүгийн байгууллага буюу бусад этгээд/ хүний өмнө зээлийн баталгаа болгон барьцаалах, эсвэл Forward хөтөлбөрийн хөрөнгийг санхүүгийн байгууллага болон бусад этгээд /хүний олгосон зээлийн төлбөрт ашиглахаас татгалзах.

Энэхүү үүрэг нь FIFA-гаас олгогдсон эсвэл FIFA-гаар баталгаажуулсан зээлд хамаарахгүй.

Хэрэв ОУХБХ-оос олгосон санхүүжилт буруугаар ашиглагдах эсвэл хөлбөмбөгөөс өөр зорилгоор байгууламж ашиглавал дараах арга хэмжээг авдаг.

  • Санхүүгийн торгууль \FIFA эсвэл тухайн холбооноос торгууль оногдуулж, тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авах шаардлага тавьдаг\
  • Тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасах \Баг, тамирчид, эсвэл холбоог тодорхой хугацаанд олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхгүй болгодог\
  • Өмнөх амжилтыг хүчингүй болгох \Журмын зөрчил гаргасан багийн тоглолтыг хүчингүйд тооцож, өрсөлдөгч багт ялалт олгох шийдвэр гаргаж болзошгүй\
  • Гишүүнчлэлийн эрх хасах \Холбоо, клуб, эсвэл тоглогчийн FIFA-тай холбоотой эрхийг тодорхой хугацаагаар хасах буюу бүрмөсөн хүчингүй болгоно\
  • Тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх \Илүү ноцтой зөрчил, тухайлбал авлига, залилан мэхлэхтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ\ гэж заажээ.

Нэмэлтээр дурдахад, FIFA-гийн санхүүжилтээр баригдсан хөлбөмбөгийн талбай, спортын байгууламжуудыг барьцаалсан тохиолдол олон улсад өмнө нь гарч байгаагүй бөгөөд Монголд анх удаа ийм тохиолдол гарсан нь энэ юм.

Эх сурвалж: FIFA.com

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 09:01

ШИВШИГ

Зочин
Зочин
1 сар 23, 2025 09:32

Онигоотой юмаа! МХБХ заваан бузар газар байна ш дээ!

Зочин
Зочин
1 сар 23, 2025 09:33

Яаанаа яааанаааа

Зочин
Зочин
1 сар 23, 2025 09:54

Ганбаатар Тэрбаатар Буманучр�##� зэрэг хуучин нөхдүүдийг сайн ш�##�гах хэрэгтэй...

Зочин
Зочин
1 сар 23, 2025 20:14

Ха ха манай өлөнгүүд юу ч хийнэ дөө. Цайран гэхэд дэндүү цайрсан хулгайчууд

Зочин
Зочин
1 сар 23, 2025 20:42

Бодоход намынхаа зөвшөөрлөөр барьцаанд тавьж сонгуульд орсон байх.

Монголчууд нээрээ
Монголчууд нээрээ
1 сар 23, 2025 21:52

Барьцаа болгож авсан банк ч тэр, барьцаанд тавьсан холбоо ч тэр үнэхээр өлөн юмаа.

Ж.Батбаатар
Ж.Батбаатар
1 сар 24, 2025 18:12

УИХ-ын гишүүн М.Ганбаатар маш их мөнгө идээд явсан гэдэг. Хөл бөмбөгийн холбооны бэлгийн хүчирхийллийг нь тэр жил хэвлэл мэдээллээр сөхсөнөөс болж одоо энэ хүн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ дээр хэлэлцүүлэлгүй гацааж байна. Энэ ажилдаа хүч хавсруулж Шунхлай компанийн захи�##�гат гишүүн Ч.Лодойсамбууг дайчилсан. Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөг ийнхүү хааж боомилсон хүн болж түүхэнд үлдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button