Нийгэм мэдээ

Хаврын морин уралдааныг хоёр аймаг хориглолоо

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан. Эл шийдвэрийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн Eguur News агентлаг редакцийн бодлогоор эсэргүүцэж “Унаач хүүхдийн эрхийн төлөө” хурдан морины уралдааныг тойрсон тал бүрийн асуудлыг хөндөн бичиж байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дараагаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргажээ.

Тус захирамжид, "Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаа, бооцоот уралдаан, мялаалга найрын уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг хориглосугай. Өвөл хаврын байгаль цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг олон нийт, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд цаг алдалгүй сурталчилж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд, морин уяачдын холбооны тэргүүн нарт үүсэг болгосугай” гэжээ. 

Мөн Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид хаврын уралдааныг хориглосон шийдвэр гаргасан байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг хүнлэг ухаантай дарга нартай аймөг байна баярлалаа хэдэнч үрсииг үхлээс аварсан байхаа

Зочин
Зочин

За ёстой аймгуудын дарга нарыг харъя морьтой баян дарга уу мөнгөнд унахнуу хүүхдиин амь хамаагүй юу гэдгииг чинь харнаа

Зочин
Зочин

Бүх аймаг хориочээ хүүхдиин амь нас эрсддэг шүүдээ ойлгооч

Зочин
Зочин

Уяачид аа зуны дэлгэр дулаанд зөндөө л урөлдуулна шүүдээ яагаад заавал өвөл хавар гээд үхчих гээд байгаа юм бэ мөнгө бооцооны л учир байна даа та нао баян шүүдээ яасан шуналтай юм ядуу хүн тиим үнэтэй морь байхгүйшдээ

Иргэн
Иргэн

ЭНЭ ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОЖ БАЙГАА ЗАСАГ ДАРГА НАРТ ЧИНГИСИЙН ОДОН ӨГЬЕӨ ЗӨВ ШҮҮ НААДУУЛ ЧИНЬ БҮГДЭЭРЭЭ ХУРДАН АДУУТАЙ ХУЛГАЙЧУУД БАЙНАА.ИРГЭД ӨР ЗЭЭЛЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ ХЯЛАЙЖ БАЙХАД ЭНЭ ХҮМҮҮС ЗУГАА ЦЭНГЭЛЭЭ БОДОЖ БАЙХ ГЭЖ БЫСДАНУУД ЭД ҮҮНИЙГЭЭ АЙМШИГТАЙ ИХ ҮНЭЭР ТӨЛНӨӨ ТЭР ЦАГТ ӨРШӨӨЛГҮЙ ХАРГИС ХАТУУ БАЙХ БОЛНО МАЙ АЦНУУДАА ҮҮНИЙГ АВААД ӨГЗӨГ РҮҮГЭЭ ЧИХ

Зочин
Зочин

Маш зев шийджээ уралдуулах хугацаа зендеен бий шуу дээ нутгийнхан дэмжиж байгаадаа. Амжилт хусье.

Зочин
Зочин

ЗГ бид үхэхээс та нар үх гэсэн учир бүгд ийм алхам хийх хэрэгтэй

Зочин
Зочин

ЗГ ын мунхаг гишүүдээс хавь илүү ухаантай , ухамсартай боловсролтой аймаг , сум , орон нутгын удирдлагууд байгаа нь маш сайн олзуурхууштай хэрэг , ийм хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шат шатны засаг дарга нар улам олноороо захирамж шийдвэрээ гаргаад байгаарай , Амжилт баярлалаа !!!

Зочин
Зочин

Баячуудын тансаглал яг бухын тулаан шүү

Холбоотой мэдээ

Back to top button