Нийгэм мэдээ

Бодь даатгал: Хууль зөрчин хаврын уралдаан зохион байгуулвал, унаачийг даатгахгүй

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дараагаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил болон Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нар "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргасан.

Тэгвэл, үүн дээр Бодь даатгал нэмэгдэн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлдээ, "МУ-ын засгийн газрын 2019 оны 30 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулахгы хориглосон. Иймд бодь даатгал ХХК нь дээрх хугацаанд хурдан морины унаач хүүхдийн даатгалын үйлчилгээг үзүүлэхгүй болохийг мэдэгдэж байна" гэжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button