Нийгэм мэдээ
Хурдан морины уралдааныг V сар хүртэл хориглосон аймгуудтай танилц

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан. Эл шийдвэрийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн Eguur News агентлаг редакцын бодлогоор эсэргүүцэж “Унаач хүүхдийн эрхийн төлөө” хурдан морины уралдааныг тойрсон тал бүрийн асуудлыг хөндөн бичиж буй билээ.
Тэгвэл одоогийн байдлаар дараах аймаг, дүүргүүд тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдааныг хориглох шийдвэрийг гаргаад байна.
- Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид
- Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж
- Багануур дүүргийн Засаг дарга О.Даваасүрэн
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил
- Ховд аймгийн Засаг дарга нар "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргажээ.
З.УЧРАЛ




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон нутагт ямар шуухан хүний эрхийн мэдрэмжтэй монголын ирээдүйгээ харсан зөв бодол ёс суртахуунтай боловсон хүчнээ эндээс харахад л хангалттай байна. Хэн нь цүнх барьж дарга болсон бэ? Шууд л харагдаж байнашдээ
Дээр нь Булган Орхон Дархан байгаа шүү
Санда лтайгах сайн зуура лдаарай, ажилгүй цаашлаад амьдра лгүй болно шүү !!!
БҮХ АЙМГУУД ХОРИГЛООРОЙ ХАВРЫН УРАЛДААНЫГ ХОРЬСОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ 50 САЯ ТӨГРӨГ ӨГНӨӨ ЭНЭ МӨНГИЙГ НОМИН САЙД ОЛГОНОО
Ингэж попроод яахнав дээ нутаг орон нь өвөлжилт хаваржилт сайхан бол хөдөөний хөх уяачид нэг өдөр ч болтугай сэтгэлээ баясгагвал зүгээр сэн хүүхдийн нас заагаал монголоороо уралдуулчихгүй.
Чи өвлийн хүйтэнд гадаа гүйгээд үз дээ. Дараа нь хариулаарай
Зөв зөв
Данхан толгойтой улсын Ерөнхий сайдаас л илүү юм даа