Цэргийн баяраар согтуурсан үедээ найзаа хэрцгийгээр зодож хөнөөжээ

Орхон аймагт архи Б гэгч эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Бид сэрэмжлүүлэх үүднээс тус хэргийн процессыг тоймлон хүргэж байна.
Хэрэг болсон өдөр /2023.03.18/. Шүүгдэгч "...Балмагдаж цочирч сандарч цохисон. Гар бол хүрсэн" хэмээн шүүхэд мэдүүлсэн байна.
Хориогчийн хууль ёсны төлөөлөгч "Гомдолтой байна. Оршуулгын зардал болох долоон сая төгрөгийг нэхэмжилж байна" хэмээв.
Орхон аймгийн шүүх шинжилгээний дүгнэлт "Талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн талын орой, чамархайг хамарсан цусан хураа, гавлын ясны гадна хальсан доор, хуйхан доор, баруун болон зүүн талын чамархайн булчинд цус хуралт, нүүр, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, зүүн чихний мөгөөрсний хугарал, нуруунд баруун дал болон баруун далны доор, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбээнд 6 тооны зүсэгдсэн шарх, дээд болон доод уруулд 2 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо" хэмээв.
Улмаар дээрх шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн мөрдлөг зэргээр хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Иймд шүүхээс "...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв".
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгүй юм болжээ, хөөрхий....
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch