НИЙГЭМ

Хаврын морин уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлуулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Хаврын морин уралдааныг зохиох шийдвэрийг аймаг, орон нутгийн засаг даргад шилжүүлсэн нь Засгийн газар унаач хүүхдүүдийн эрхийг зөрчсөн үйл явдал хэмээн үзэж уг шийдвэрийг цуцлуулахад иргэдийг гарын үсэг зурж, нэгдэхийг уриаллаа.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Зуны дэлгэр цагт хүүхдээр хурдан морь унуулах нь хэвээр бөгөөд гагцхүү өвөл, хаврын улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалахын төлөө хийж буй үйлдэл гэдгийг та бүхнийг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газар 2025.01.29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл цахим өргөдөл гаргаж байна.

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, боловсролоос хоцрогдох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг дэвшилтэт шийдвэр байсан юм. Харамсалтай нь Засгийн газрын дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байна.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хамгаалах бүхий л арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудал хамаарах сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсье.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй. Таны санал 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхдийн төлөө хийх бодит үйлдэл байх болно”

Та саналаа ЭНД дарж өгнө үү

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

70 настай уяач нарын дарга Ажнай батэрдэны даалгвараар уяач гэх ихэнх нь бичиг үсэггүй далд муу шуналтай эрийн явдалгүй нялх хүүхэд эх ороноо ч хайрлах сэтгэлгүй нинжа дарга болж аваад өвөлийн уралдаан зохион байгуулах гэж Морьт жагсаал хийж оюунэрдэний чочироог шалгаж зөвшөөрүүлэнд баахан хүүхэд өвөлийн уралдаанаар албаар унгаж алаад засгын газарыг хавар сүрь жагсаал хийж унгах далд муу санаатай бна ,хүрэлсүх далдуур сүлбэлдэж гүйж бгаа нь учиртай л бна даа . Засагт бий элдэв компани төлөөлөгч бүлэглэлийн зсагын газарын гишүүд оюунэрдэнийг унгах гэж ийм хорт хорон бодлог явуулж бна Энэ 70 тай өвгөн уяач нарын эзэн ноён ийм л хор цацаж бхад .......

нар
нар

Ийнхүү зугаацагчдын синдром хөдөлжээ хийх юмаа олж ядах юмаа хаврын морин уралдаан гэдэг нь үнэхээр зэрлэг зугаа шүү эцэг эхчүүдээ хичнээн ч мөнгө өгсөн бүү морь унуул өөрсдөө унаад төмсгөө хөлдөөж асман тайган болцгоо лаларуудаа.

нар
нар

Дэлхийн улс гүрнүүд дотроос ганцхан "Монгол"гэдэг улс л зэрлэг адгуус нялх балчир үрсээр зугаацаж дур тавьдаг хэсэг бүлэг хүмүүстэй гэнэм.Эдгээр хүмүүс бас зэрлэг адгуусаа уядаг малладаг хэдэн хөгшин төгцөгүүддээ"Алдар манлай"гэдэг цолыг мөнгөөр худалдаад аваад өгчихдөг гэжуга нөгөөдүүл нь ямар ч утга учиртай юм нэг муу улаан даавуу унжуулсан малгай өмсөөд пээдэг пээдэг алхлан таахалздаг гэжуга.Энэ бол садист гаж дон шүү унаач хүүхдүүд хамгийн их хохирогч шүү одоо унаач хүүхдүүдийн аав ээжүүд бол үхэр шигээ маанаг үнээ бухнууд байна даа.Энэ доромжлол биш шүү бодит байдал энэ юм алагхан бүлтгэр үрийхээ амь дүйж олж ирсэн цөөхөөн хэдхээн төгрөгөөр эцэг санаатай ухнажав нь урдаа нэг муу хямдхан архи тавьчихсан миний хүү тэр манлайгийн морийг унаж аман хүзүүдүүлсэн май хүүгийн хишиг гэж хуцаад архи аягалан мөөрнө.Ээж ямаацэцэг нь хятадын нэг муу үүргэвч ганц нэг хувцас хунарыг дэлгэчихсэн үзэж хараад сүйд майд ингэж л адууны тэнгэрийг гутааж асар их мөнгө төгрөг эргэлддэг том зах зээл энд эргэлдэнэ.Унаач хүүхдэд жижигхээн дусал төдий мөнгө чулуудна энэ зэрлэг зугааны золиос болж амь насаа алдсан эрэмдэг зэрэмдэг болсон маш олон хүүхэд байна.Одоо бол унаач хүүхдийн хөлсийг хаданд гарагх хэрэгтэй жишээлбэл азарга унаж уралдах аваас 20 сая их нас 15 сая соёолон шүдлэн даага зэргийг 10 саяар тогтооно за ацнуудаа.Уралдаанд унаач хүүхэд гэмтсэн бэртсэн болон амь насаа алдсан тохиолдолд бүх зардлыг зэрлэг зугаацагч нар бүрэн гаргана ийм хуулийг би батлуулна юун төлөө их хурлын гишүүн билээ.Хаврын морин уралдааныг сэргээхэд зөвхөн ордонд байгаа хулгайч нар хууль гаргах хэрэггүй үүнийг ард түмний санал асуулгаар шийднэ.Хавар морь уралдуулна гэсэн бодолтой ацнуудаа түй май шүү горьд таанууд

Холбоотой мэдээ

Back to top button