ЭДИЙН ЗАСАГ

“Entrée Resources, Оюу Толгой"-н хамтарсан компани албажиж, хоёр лицензээ шилжүүлэхээр боллоо

Канадын Ванкуверт төвтэй “Entrée Resources”, “Оюу Толгой” компанитай хамтарсан үйлдвэрийн гэрээг албан ёсоор хүчин төгөлдөр болголоо. Хоёр талаас хамтарсан компанийг 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулж байсан билээ.

"Entrée Resources" Компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Стивен Скотт,

“16 жилийн дараа үйл ажиллагааны дараагийн процесс руу орж, хамтарсан үйлдвэрийн гэрээг албан ёсоор хүчин төгөлдөр болгож байна. Гэрээний гүйцэтгэл нь албан ёсны зүйл бөгөөд Монголын холбогдох хуулиуд болон хамтарсан үйлдвэрлэлийн гэрээнд заасны дагуу лицензийг Оюу Толгой компанид шилжүүлэх ажлыг эхлүүлэх боломж ийн бүрдэж байна. Бид хамтарсан үйлдвэрлэлийн гэрээгоролцогч талуудын ашиг тусын тулд илүү үр дүнтэй болгоход шаардлагатай алхмын ийн хийж байна. Хамтарсан үйлдвэрлэлийн гэрээ 2004 онд хувьцааны оролцоо ба орлогын гэрээнд хавсаргасан хэлбэрээр буюу 2008 онд хүчин төгөлдөр болсон гэрээний өөрчлөгдсөн байдлаар ийн 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болгож байна. Харин дараагийн алхам бол "Оюу Толгой" компанид Шивээ Толгойн болон Жавхлант уурхайн лицензүүдийг шилжүүлэх процесс явагдана” гэв.

2021 онд "Оюу Толгой" төслийн хүрээнд Хойд Хюго ордын ашигт малтмалын нөөцийн үнэлгээг нэмэгдүүлж 131 сая ам.доллар болгож байсан билээ. “Entrée Resources" компани нь “Оюу Толгой” компанитай хамтарч, "Оюу Толгой" ордын дээрх хоёр тусгай зөвшөөрлөөс хувь эзэмшдэг.

Ордын лицензийн 30 хувийг “Entrée Resources”, 70 хувийг “Оюу Толгой” өөрөө эзэмшдэг бөгөөд эхний ашиглалтын давхаргын анхны үйлдвэрлэлийг 2022 онд эхлүүлж байсан юм.

Харин нэгдүгээр сарын 21-нд “Entrée Resources” компани нэгж хувьцаагаа 2.21 канад доллараар нийт 2 сая 577 мянган нэгж хувьцааг борлуулж 5.6 сая канад долларыг татан төвлөрүүлсэн юм. Санхүүжилтийн цэвэр орлогыг “Оюу Толгой” болон “Туркоиз Хилл Ресурс” компанийн зорилтот ажил буюу лиценз шилжүүлэхтэй холбоотой үүссэн арбитрын маргаанд зарцуулна гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2025 14:07

Bid ymar archaaguigee har gadniihan Mongoliin ard tumnii baylagiig hoorondoo naimaalcaal bid zugeer angaigaal……

Зочин
Зочин
2 сар 5, 2025 14:38

Монголын эрдэнэстэй газрыг зүгээр л хоорондоо дамжуулаад зарж байхад бид ямар ч эрхгүй хараад л сууж байх

Зочин
Зочин
2 сар 5, 2025 17:59

Монголууд лаг эвсэг, нэгдэлтэй, ухаантай, цэвэр цусных юм чинь бусад орны бүх газар нутгийг лицензээр аваад хужаад зараад чаднаа.

Иргэн
Иргэн
2 сар 9, 2025 10:36

Монголын баялгийг г�##�ныхан хоорондоо найма�##�цаж цадаад. Бид хоосон. Энтрий комп бол зүгээр л зуйварчид. Их цадсан. Бүгдийг хөөж гарга. Киргизүүдээс сур�##�ц.

Холбоотой мэдээ

Back to top button