Нийгэм мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-ны /2024.12.06/ өдөр хэлэлцээд дээрх хүмүүсийг "гэм буруугүй" гэж үзэж, цагаатгаж байв. Гэхдээ тухайн шийдвэрийг прокуророос эсэргүүцэж, тогтоол өгсөн юм.

Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.02.04/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогджээ. Гэвч шүүх хуралдаан энэ сарын 12-ны Лхагва гараг хүртэл хойшилсон байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, прокурорын байгууллагаас тэднийг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button