Нийгэм мэдээ

Нэг ч өргөн хэрэглээний барааны үнэ буурсангүй

Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 03-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Алтантариа I гурил кг тутамдаа - нэг төгрөгөөр өсөж 2227 төгрөг
  • Хонины ястай мах кг тутамдаа - 317 төгрөгөөр өсөж 16.153 төгрөг
  • Үхрийн цул мах кг тутамдаа - 347 төгрөгөөр өсөж 22.223 төгрөг
  • Үхрийн ястай мах кг тутамдаа - 230 төгрөгөөр өсөж 19.450 төгрөг
  • Адууны ястай мах кг тутамдаа - 237 төгрөгөөр өсөж 13.246 төгрөг
  • Алим кг тутамдаа 43 төгрөгөөр өсөж 7.110 төгрөг
  • Лууван кг тутамдаа 284 төгрөгөөр өсөж 2565 төгрөг
  • Байцаа кг тутамдаа 38 төгрөгөөр өсөж 2745 төгрөг
  • Хүрэн манжин кг тутамдаа 273 төгрөгөөр өсөж 3767 төгрөг
  • Сонгино кг тутамдаа 65 төгрөгөөр өсөж 3547 төгрөг болсон байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Төр нь бодлого гаргаж буулгаагүй үед үнэ гаарсаар л байх болно хэдэн наймаачдын буруу юу байхав дээ харин үйлдвэрлэгч импортлогч орон болчихвол ...

Холбоотой мэдээ

Back to top button