Нийгэм мэдээ

Задарсан дулааны шугамыг засварлаж, сургууль цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлжээ

Энэ оны хоёрдугаар сарын 03-04-ныг шилжих шөнө дулааны шугам задарсан. Улмаар Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 16-р сургууль болон 234-р цэцэрлэг, 69-р цэцэрлэг зэрэг дөрвөн аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэн эсэх талаар тодруулахаар 234 болон 69 дүгээр цэцэрлэгээс тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн хоёр, гурав дахь өдрүүдэд гадна дулааны шугам задарсны улмаас халаалт доголдож сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоосон. Харин шугам хурдан засварт орсноор хоёрдугаар сарын 06-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн. Яг одоогийн байдлаар халаалт сайн, температур нэмэх 18-20 хэмийг зааж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button