СПОРТ

Э.Маргад цахиур хагалж, Б.Билгүүн туршлагаа харуулснаар Гуамыг талбайд нь хожив

Монголын шигшээ баг 74-63 гэсэн харьцаатайгаар хожиж, дараагийн шатанд шалгарах боломжоо хадгаллаа.

Одоо манай шигшээ багийнхан энэ сарын 23-ний өдөр Японы шигшээ багтай эх орондоо тоглоно. Тухайн тоглолтод хожих эсвэл цөөхөн онооны зөрүүдтэй хожигдвол дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдэх боломжтой аж.

Азийн аваргад оролцох эрхийн төлөөх эхний тоглолтыг өчигдөр /2025.02.20/ хийв. Хөх чононууд Гуамынханд боломж олголгүй тэргүүлсээр ялалтыг байгуулж чадав.

Хэсгийн тоглолтод хүснэгтийн байрыг харгалзахдаа авсан онооноос гадна хоорондын тоглолтын зөрүүг харгалзаж үздэг. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод болсон эхний тоглолтод Гуамчууд 74:63-аар хожиж байв. Тиймээс энэ тоглолтод бид өрсөлдөгчөө 12 онооны зөрүүгээр хожих хүнд даалгавартай ирсэн. Тоглолтын эхэнд манай шигшээ багийнхан гуравдугаар үе өндөрлөхөд 16 оноогоор илүүрхэж байсан. Гэтэл шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэд таван оноогоор илүү гарснаар 11 онооны зөрүүгээр өндөрлөсөн.

Ингэснээр хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч, дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм.

Ням гарагт Монголын шигшээ баг Японыг талбайдаа хүлээн авах бол Гуамын баг БНХАУ-ын багтай өрсөлдөнө. Тухайн тоглолт манай улс Японыг онооны илүүгээр хожих, эсвэл маш ойрхон оноотойгоор хожигдвол дараагийн шатанд хөл тавих боломж бүрдэх аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button