Нийгмийн

Монголын сагсанбөмбөгт шинэ салхийг сэвэлзүүлж буй Э.Маргад, Г.Дөлгөөн гэж хэн бэ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багуудтай багтсан.

Хэсгийн эхний дөрвөн тоглолтдоо хожигдож, хоёр хоногийн өмнө Гуамын шигшээ багийг хожсон монголын баг өчигдөр /2025.02.23/ хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Японы шигшээ багтай талбай дээрээ /Улаанбаатар хотод/ хийлээ.

Тоглолтод 79-89 харьцаагаар Японы шигшээ баг хожиж, азийн аваргын төлөө дараагийн шатанд оролцох болсон юм.

Хөх чононууд энэ удаа хангалттаы сайн тоголсон нь тамирчдын хувинйн үзүүлэлтээс харж болнл. Жишээлбэл, Э.Маргад 14 оноо, 7 самбар, А.Азбаяр 13 оноо, 5 самбар, А.Энхбаясгалан 11 оноо, 7 самбар, Б.Билгүүн 10 оноо, Г.Болор-Эрдэнэ 8 оноо, 8 оновчтой дамжуулалтаар тус тус багаа тэргүүлжээ.

Монголын шигшээ багт дуудагдсан тамирчдаас онцлох хоёр тоглогч бий.

АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч 203 см өндөр, 19 настай Г. Дөлгөөн. Тэрбээр Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Түүний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд АНУ-д өнгөрсөн жил очсон байна. Г.Дөлгөөний одоо тоглож байгаа багийн амжилт 13-2 аж.

Түүний аав нь улсын арслан, кураш бөхийн дэлхийн аварга  Доржпаламын Ганхуяг юм. Аав нь үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан нэгэн. Аав нь хүнд бэлтгэлүүдийнхээ талаар бага байхаас л ярьдаг байсан нь тэвчээртэй, уйгагүй байхад дэм болжээ. Тийм дээ ч тэр бэлтгэл бүрийг шантралгүй сайн хийж, өөрийгөө харуулж гараанд гарч тоглож чадсан.


Дараагийн Т.Санчир гэгдэх Э.Маргад нь Вашингтон ДС-д байр Виржина мужийн их сургуульд суралцдаг. Түүнийг Монголын үзэгчид болон спортынхон яг л дараагийн Т.Санчир гэлцдэг. Ямар ч айдасгүй, бүгдийг өөрийнхөөрөө хийж, чамбай тоглолтыг харуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-тай хийсэн тоглолтын үеэр эхний үе дээр хувийн тав дахь алдааг авснаар тухайн тоглолтод талбаы дээр удаан байгаагүй. Харин энэ удаагийн Гуам болон Японтой учраа таарсан тоглолтод багаа тэргүүлж, хувийн амжилтаа ч бататгаж, гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан.

19,20 настай шинэ залуу тамирчид монголын шигшээд шинэ салхийг эргүүлж, дараа дараагийн жилүүдэд Азийн аварга, ойрхныг мэдрүүлж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button