Нийгэм мэдээ

Багануурт хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байжээ

Энэ сарын 22-ны өдөр Багануур дүүргийн гуравдугаар хороо Талын толгойд хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цөөн тооны хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байсан. Үүнийг цагдаагийн байгууллага болон Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэстэй хамтран таслан зогсоосон" гэлээ.

Одоогоос яг нэг сарын өмнө Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов.

Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажиж байв.

Тухайн тогтоолын 2 дахь заалтад зааснаар: “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэсэн шийдвэр гаргасан аж.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button