БНХАУ эдийн засгаа дэмжих шинэ дэмжлэгийн бодлогууд танилцууллаа

БНХАУ лхагва гарагт /2025.03.05/ эдийн засгаа дэмжих шинэ бодлогууд танилцууллаа. Тус улсын Үндэсний ардын парламент энэ жилийн чуулганы үеэр 2025 онд эдийн засгаа таван хувиар нэмнэ хэмээсэн. АНУ-тай худалдааны дайн эхэлсэн энэ цаг үед тус улс иргэдийн хэрэглээг дэмжих шинэ бодлогууд танилцуулав.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян чуулганыг нээж үг хэлэхдээ “Энэ зуунд таамаглаж байгаагүй өөрчлөлтүүд дэлхий даяар илүү хурдацтай өрнөж байна. Олон улсын нөхцөл байдал илүү ээдрээтэй, ширүүн болж байгаа нь БНХАУ-ын худалдаа, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарт илүү их сөрөг нөлөө үзүүлж магадгүй” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаатай хийх худалдааны дайн нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болох үйлдвэрлэлийн салбарт томоохон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа. Ийм учир иргэдийн хэрэглээг дэмжих нь томоохон зорилтуудын эгнээнд анхны удаа оржээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.