НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дөрөвдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа.
Хуваарийн дагуу
- Нийгмийн халалмжийн тэтгэвэр,
- Асаргааны тэтгэмж,
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ зэргийг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдөр олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 17-нд, насны хишгийг дөрөвдүгээр сарын 24-нд олгоно.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.