Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Дор хаяж 155 Хятад иргэн ОХУ-ын талд байлдаж байгаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.04.09/ мэдэгдэл хийхдээ дор хаяж 155 Хятад иргэн ОХУ-ын талд байлдаж байгаа гэж хэлжээ. Зеленский зэвсэгт хүчин нь ОХУ-ын талд байлдсан хоёр Хятад иргэнийг олзолсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхдаа ингэж хэлсэн юм. Москва Хятад иргэдийг дайны талбарт байрлуулж байгаа тал дээр АНУ мэдэгдэл хийнэ гэж найдаж буйгаа тэр илэрхийлсэн байна.

Түүний хэлснээр бол ОХУ олон нийтийн сүлжээгээр дамжуулан Хятад иргэдийг элсүүлж байгаа, энэ талаар БНХАУ-ын албаныхан мэдэж байгаа аж. Украины аюулгүй байдлын алба ОХУ-ын талд байлдаж буй Хятад иргэдийн нэр, төрсөн он сар өдөр, томилогдсон цэргийн ангиудын жагсаалтыг гаргажээ. ОХУ-ын талд байлдаж буй Хятад иргэд Бээжингээс зааварчилгаа авч байгаа эсэхийг үнэлэхийг Украин оролдож байгаа гэж Зеленский хэлсэн юм. Тэр “Хятад иргэдийн асуудал ноцтой. Украины нутаг дэвсгэрт украинчуудын эсрэг байлдаж буй 155 Хятад иргэн байна. Овог нэр, паспортын мэдээлэл нь бий 155 хүн байгаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:02

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button