Дарсны борлуулалт 1961 оноос хойш үзэгдээгүй хэмжээгээр буурчээ

Дэлхий даяар дарсны хэрэглээ 2024 онд сүүлийн 60 гаруй жил үзэгдээгүй хэмжээнд буурсан байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тарифын улмаас шинэ эрсдэл дарсны борлуулалтад тулгараад байгаа юм. Олон улсын усан үзмийн мод, дарсны байгууллага (OIV) мягмар гарагт /2025.04.15/ мэдэгдэл хийхдээ 2024 онд 3.3 хувиар буурч 214.2 сая хектолитр (хектолитр = 100 литр) болсон гэжээ. Энэ нь 1961 оноос хойш үзэгдээгүй бага хэмжээтэй борлуулалт болох юм. Тус жил 213.6 сая хектолитр дарс борлуулагджээ.
Мөн дарсны үйлдвэрлэл сүүлийн 60 жилд байгаагүй хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. “OIV” мэдээлснээр 2024 онд дарсны үйлдвэрлэл 4.8 хувиар буурч 225.8 сая хектолитр болжээ. Тус байгууллагын статистикийн ахлах Жоржио Дэлроссо хэлэхдээ эрүүл мэндийн асуудал олон улсын хэрэглээг бууруулж, эдийн засгийн хүчин зүйл үүнтэй хавсарч байна гэсэн юм. “OIV” мягмар гарагт гаргасан тайландаа “Эдийн засаг, геополитикийн богино хугацааны хямралаас гадна дарсны хэрэглээ буурахад нөлөөлж буй урт хугацааны хүчин зүйлсийг ч авч үзэх нь чухал” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.