Гадаад мэдээДЭЛХИЙ

Барууны брэндүүд БНХАУ-д тансаг бараагаа үйлдвэрлэдэг гэдэг худал

Саяхан senbag2 нэртэй TikTok аккаунт “Hermes”, “Louis Vuitton” гэх мэт барууны томоохон брэндүүд ихэнх бараагаа БНХАУ-д үйлдвэрлэдэг гэж мэдэгдсэн. Тус аккаунт брэндийн гар цүнхнүүдийн 80 гаруй хувийг БНХАУ-д үйлдвэрлэдэг гэсэн юм. “Тэд Хятад үйлдвэрүүдээс бараг бэлэн болсон цүнх авч, логогоо нааж дахин савладаг. Тиймэрхүү зүйл хийдэг” гэж тус бичлэг дээр ярьсан байна. Олон арван сая хандалт авсан тус бичлэг "TikTok"-оос устгагджээ.

Бичлэгийн скриншот

“Newsweek” агентлаг уг мэдээлэл ихэнхдээ худал гэж үзжээ. Тухайлбал “Hermes” брэнд цүнхээ БНХАУ-д үйлдвэрлэдэггүй. Тус брэнд цүнхээ Францын Пантин, Арденн, Лион, Норманди зэрэг нутгуудад цехтэй.

“Lyst index”-ээс харвал 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар дэлхийн хамгийн алдартай гурван тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний брэнд нь “Prada”, “Miu Miu”, “Saint Laurent” байжээ. “Miu Miu” бол “Prada Group”-ийн охин брэнд. Тус хоёр брэнд Италид гар цүнхээ үйлдвэрлэдэг. “Saint Laurent” Франц болон Италид үйлдвэртэй. Мөн “Gucci”, “Dior” Италид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

Мөн АНУ болон Европын холбооны шошгын хууль дүрэм чанга учир тус TikTok бичлэг тансаг брэндийн цүнхнүүдийг БНХАУ-д үйлдвэрлэдэг гэх мэдэгдэл үнэн байх магадлал бага. Аливаа бараа АНУ-д үйлдвэрлэсэн гэх шошготой болохын тулд тус улсад үйлдвэрлэсэн эсвэл ихэнх хэсгийг нь үйлдвэрлэсэн байх ёстой. Мөн эцсийн угсралтыг АНУ-д хийх ёстой байдаг. Европын холбооны шошгын дүрэм ч гэсэн чанга. Мөн Франц, Итали хоёр тансаг хэрэглээ, гар урлалын салбараа хамгаалахын тулд илүү хатуу хуультай байдаг аж.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Altai
Altai
4 сар 16, 2025 19:22

ene unen hytadiin uildveruudiin ajilchid tsalin baga , sahilaga sn , ajildaa unench handdag uchir gadnii brend uildveruud hurungu oruulah sonirholtoi bdg ym , manaid bol tiim bish hulgai hiine , tsalingaa avaad 3 honog shartaj ajilaa taslah yvdal heviin uzegdel bdgt gadniihan zalhaad orj irdeggui ym .

Зочин
Зочин
4 сар 16, 2025 22:00

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 18, 2025 17:45

Хятад бол �##�ь ч улсын бараа бүтээгдэхүүнийг хийдэг

Холбоотой мэдээ

Back to top button