Ж.Оюун: Бид өдөр бүр баталгаатай, эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд маш их хичээж ажилладаг шүү
Анх ажлын анкет өгч байхдаа “За, тэнцдэг л байгаа даа…” гэж бодоод их айж билээ. Монголын манлай үйлдвэрлэгч, их том компани шүү дээ. Гэтэл одоо АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэртээ 10 дахь жилдээ сүүгээ шинжлээд явж байна даа.
Намайг анх ажилд ороход нийт татан авалт хийх сүүний ердөө 30% нь чанарт тэнцдэг байлаа. Тухайн үед малчид, фермерчдэд маань сүүний зөв хөргөлт, хадгалалт, ариун цэвэр гэх мэт зүйлсийг суралцаагүй байсан. Харин одоо нийлүүлэгч айлуудын маань сүүний 99.9% нь чанарын шинжилгээнд тэнцдэг. Бид ингэж өндөр шаардлага, чанарын стандартыг барьснаар сүү үйлдвэрлэлд нэг ёсондоо дэвшил гаргаж чадсан гэж би боддог. Өнөөдөр дэлгүүрт хүргэгдэж байгаа бүх бүтээгдэхүүнүүд маш олон лабораторийн шинжилгээ, шат дамжлага, стандартыг хангаж хэрэглэгчдэд хүрдэг. Ийм чухал хариуцлагатай ажилд гар бие оролцож байгаа даа би үнэхээр их баярладаг.
Намайг Оюунаа гэвэл бараг хүн танихгүй. Харин “АПУ-н Оюунаа”, “Сүүний Оюунаа” гэвэл найз нөхөд, гэр бүлийнхэн маань шууд л мэднэ. Ойр дотнынхондоо тоглоомоор “Та нар миний шинжилсэн чанартай сүүг ууж байна шүү” гэж хоорондоо инээлдэцгээдэг. Ажлаа 100% гүйцэтгэлтэй хийчхээд үр дүнгээ харж бахархах бас гоё шүү. Та бүхэндээ хэлэхэд надад итгээрэй. АПУ ДЭЙРИ-дээ итгээрэй.
#МалчдаасҮйлдвэрт_ҮйлдвэрээсТанд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.