НИЙГЭМНийгэм мэдээ

Хийцгүй төр: Нохой, муур устгах олон саяын тендерийн үр дүн хаачив. Алба хаагчдыг яагаад нэмж дайчлав

Төрийн алба хаагчдаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах зэрэг ажлуудыг хийлгэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэ ажилд онцгой, цагдаагаасаа гадна нийслэлийн зургаан дүүргийн 1000 гаруй төрийн алба хаагчдыг дайчилж байна.

Тэд дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самналт хийх аж. Улмаар 28, 29-ний өдрүүдэд Богд ууланд самналтаа үргэлжлүүлнэ.

Энэхүү ажлаа “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноор ирсэн” гэж УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр тайлбарлажээ.

Төр ерөөс нэг нохой муурны араас хөөцөлдөж, төрийн алба хаагчдаа “нохойд барьдаг мод” болгож гүйцэв. Уг нь нийслэлийн гурван ч дүүрэг нохой, муур устгах тендерийг сая саяар нь зарлаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг үрсэн тэрхүү ажил нь үр дүнгүй байгаа юу.

  • 2023 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажилд 100 саяын тендер зарласан
  • СХД-ээс зарласан 642 сая төгрөгийн төсөвтэй Золбин муур, нохойны тоо толгойг бууруулах тендер
  • Баянгол дүүргээс зарласан 245 сая төгрөгийн өртөгтэй эзэнгүй нохой муур устгалын ажлын тендер
  • Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас эзэнгүй 5984 нохой, муур устгах ажлыг 143.6 сая төгрөгөөр хийлгэхээр тендер зарласан.

Энэ олон сая төгрөгийн тендерүүдийн үр дүн хаачив, чухам хэзээ гарах вэ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэнгүй дампуу төрийн эмгэнэл юм даа.

Зочин
Зочин

Отгонбаяр гэгч батгана хаана мөнгө цухуйна тэнд байдаг бололтой

Зочин
Зочин

Засгийн тэргүүн нь гэж хөлдүү банди байхад доороо ингэж л ажиллана шүү дээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button