Нийгэм мэдээ

"Үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон машинд "У" серийн дугаар олгохгүй"

Нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоог 730,000 дээр барихаар болсон. Үүнээс илүү гаргахгүй. Ингээд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn системээр авч эхэлсэн. Харин сарын дараа буюу зургаадугаар сарын 1-нээс У серитэй дугаар олгох шалгуурт өөрчлөлт орно.

Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай буюу үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгсэлд У серийн дугаар олгохгүй. Харин зургаадугаар сарын нэгэн хүртэл хэвийн олгоно.

Нөгөө талд 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг Монгол Улсад импортлохыг хориглоогүй. Мөн импортоор орж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэдэг шалгуур сарын дараа хэрэгжих эхэлнэ.

Тухайлбал, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлага тавина. Ингэснээр унасан эсвэл усанд зэвэрсэн тээврийн хэрэгслийг оруулж ирэхгүй байх зохицуулалттай боно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ шаардлагыг хангасан тохиолдолд хотын дугаар авдаг болох юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

УБ хотод дундаж давхрага машин унаж болохгүй гээд хэлчихлээ дээ

Зочин
Зочин

10 бол залуу машин, машиндаа биш доторх хүнэнцэрт гол нь.

Зочин
Зочин

онцын ямар ялгаа байгаа юм. 10-аас дээш жил болсныг оруулахгүй бол оруулахгүй л байх ёстой. япон, солонгос хаанах ч байдаг юм болно л гэсэн дүгнэлт гаргана шүү дээ зарах гэж байгаа хүн чинь. Хэрэв 10-аас дээш бол татварыг нь огцом нэмэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Албаар хужаа машин авахуулах гэсэн хужаагийн бодлого гэдэг нь ойлгомжтой. 500 саяар япон машин шинийг авч чадахгүй тул дөнгөж 30 сая ба түүнээс дээш үнээр таг хужаа шинэ машин авахаас өөр аргагүй болно, мөн үү?

Холбоотой мэдээ

Back to top button