Гадаад

Солонгосчууд Японыг зорих нь нэмэгджээ

Он гарснаас хойш 4 сарын байдлаар, Өмнөд Солонгосоос Японыг чиглэсэн зорчигчдын тоо түүхэн дээд буюу 9 саяд хүрчээ. Өмнөд Солонгосын Засгийн газар Инчоны агаарын тээврийн корпорац болон Солонгосын нисэх буудлуудын корпорацын мэдээллээс ийн дүгнэжээ.

Энэ оны 1–р сарын 1-нээс 4-р сарын 28-ны хоорондох дүн мэдээгээр, Өмнөд Солонгосын нисэх буудлуудаас Япон руу зорчсон зорчигчдын тоо 8 сая 880 мянгад хүрсэн юм байна. 4-р сарын туршид хоногт дунджаар 49 мянга орчим зорчигч Инчоны олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн гэж үзвэл, энэ тоо 9 саяд хүрсэн гэж албаныхан үзэж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,8 хувиар өссөн дүн болохын зэрэгцээ агаарын тээврийн энэ чиглэлийн түүхэнд байгаагүй өндөр дүн болж байгаа юм байна. Үүнд агаарын тээврийн компаниуд Япон руу хийдэг нислэгийн маршрутаа олшруулж, урамшууллын багцууд нэмэлтээр санал болгож байгаа нь түлхэц үзүүлэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 6, 2025 21:37

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 7, 2025 19:59

Нагояа Инчеоноос нисэх болгонд л дандаа л онгоц дүүрэн Солонгосчууд нисдэг юм билээ.

Холбоотой мэдээ

Back to top button