Нийгэм мэдээ

Гандантэгчинлэн хийд Ромын шинэ пап ламд мэндчилгээ дэвшүүллээ

Өчигдөр /2025.05.08/ шинэ папаар Роберт Превост сонгогдсон. Тэгвэл Католик шашны тэргүүн XIV Лео-д манай Гандантэгчинлэн хийдээс мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус мэндчилгээнд, "Дээрхийн гэгээнтэн Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик шашны тэргүүн XIV Лео танаа, Монголын Бурханы шашинтны Төв -Гандантэгчэнлин хийд болон хувиасаа Таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын Католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.

Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ. Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтлөж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай. Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж, Гандантэгчэнлин Хийд" гэжээ.

Б.НОМТ 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭХ ХҮҮ АРИУН СҮНСНИЙ ТӨЛӨӨ АМЭЭНЬ БУРХАН БИДЭНТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ

Холбоотой мэдээ

Back to top button