Нийгэм мэдээ

Цэн тогоруунууд гурван мянган км туулан эх орондоо ирж байна

Цэн тогоруу Хятадын Жиангси мужийн Поянг нуур орчимд өвөлжөөд, 3000 гаран километр нисэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз гол орчимд өндөглөж, дэгдээхэйгээ бойжуулдаг ажээ. 

Цэн тогоруу дэлхийд ховордож буй шувуу бөгөөд ердөө 7000 орчим бий гэж тоологдсон байдаг. Эдгээр шувуудын дийлэнх нь манай улсад зусдаг гэсэн судалгаа бий.

Тогоруу манай орны Онон, Хэрлэн, Улз, Халх, Нөмрөг Хараа гол тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Авдрант орчим нутгаар тааралдана. Харин өвлийг Солонгос, БНХАУ, Япон улсын нутагт өнгөрөөдөг.

Иймд цэн тогорууны үржлийн газрыг хамтдаа хамгаалахыг Монголын шувуу хамгаалах төвөөс уриаллаа.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

ЦЭН ТОГОРУУ ГЭЛТГҮЙ ХОВОРДОЖ БУЙ ШУВУУНЫ ТӨРӨЛ ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ЦАГ НЬ БОЛСОН.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

гайхалтай шувуу .!?3000км?!

Холбоотой мэдээ

Back to top button