Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, БНХАУ тарифаа түр зогсоосонд зах зээл болон шинжээчид ямар хариу үйлдэл үзүүлэв

АНУ болон БНХАУ даваа гарагт /2025.05.12/ мэдэгдэл хийхдээ худалдааны дайныг намдаах тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн. Хоёр улс ирэх 90 хоногийн хугацаанд бие биедээ ногдуулсан гаалийн татвараа 110 хувиар бууруулах болсон юм. Өөрөөр хэлбэл АНУ БНХАУ-д ногдуулсан гаалийн татвараа 145 хувиас 35 хувь, БНХАУ АНУ-д ногдуулсан тарифаа 125 хувиас 10 хувь болгон багасгана.

Тэгвэл энэхүү мэдээнд зах зээлүүд болон шинжээчид ямар хариу үйлдэл үзүүлснийг харцгаая. Хоёр улс тарифаа их хэмжээгээр бууруулах тохиролцоо гаргасныг хөрөнгө оруулагчид бүрэн хэмжээний худалдааны дайнаас сэргийлсэн явдал гэж харав. Үүний үр дүнд зах зээлүүд өсөж, ам.долларын ханш чангарчээ.

S&P 500 болон Nasdaq индексийн фьючерс өссөн байна. Харин Европын STOXX 600 индекс 0.8 хувиар өссөн юм. Ам.доллар еврогийн эсрэг 1.5 хувь, иений эсрэг 2.1 хувь чангарсан байна. АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 8 нэгжээр өсөж, 4.457 хувь болсон байна.

Шинжээчид ямар дүгнэлт хийв?

“Pinpoint Asset Management” фирмийн ахлах эдийн засагч Жан Живэй: Миний төсөөлж байснаас ч дээр байлаа. Мэдээж энэ нь хоёр улсын эдийн засагт төдийгүй дэлхийн эдийн засагт ч эерэг мэдээ болж байна. Богино хугацаанд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд учирч болзошгүй эрсдэлийг хөрөнгө оруулагчид бага гэж үзэхэд хүргэлээ. Гэхдээ ердөө гурван сарын хугацаанд тарифыг түр багасгасан гэдгийг санах хэрэгтэй. Урт хугацааны арга хэмжээний эхлэл. Хоёр тал худалдааны бүрэн тохиролцоонд хүрэхийн тулд хэдэн сар зарцуулж байж эцсийн шийдэлд хүрэх магадлалтай. Гэхдээ энэ бол маш сайн эхлэл

“AFS Group”-ийн ахлах судлаач Арне Петимезас: АНУ тарифынхаа асуудлаар даваа гарагийн өглөө ийм огцом шийдвэр гаргана гэж хэн ч таамагласангүй. БНХАУ-д тавьсан тарифууд түр хугацаанд ч гэсэн зохицуулах боломжтой түвшинд бууж байгаа бололтой. Энэ шийдвэрийн хариуд хөрөнгийн зах зээл өсөж магадгүй. 90 хоногийн завсарлага дуусахад Трамп тарифаа нэмнэ гэдэг юу бол. Хэн ч түүнийг ийм хурдан бууж өгнө гэж бодоогүй байхад л тарифуудаа намсгалаа. Тиймээс дөрөвдүгээр сарын хоёрны өдрийг удахгүй хүмүүс мартах байх. Трамп хувьцаа унахад худалдаж аваарай гэж хэлсэн шүү дээ"

“Rabobank”-ийн форекс арилжааны дарга Жэйн Фоли: Хэлэлцээ үргэлжилнэ, хэлэлцээний уур амьсгал эерэг байгаа, мөн АНУ ба БНХАУ зөрчилдөхийг хүсэхгүй байгаа гэх баталгааг АНУ өгсөн. Тиймээс тарифууд төсөөлж байснаас бага хохирол үзүүлж магадгүй гэсэн итгэл хөрөнгө оруулагчдад төрж, зах зээл нийтээрээ амьсгаа авлаа. Гэхдээ энэ нь Трамп ерөнхийлөгч болохоос өмнөх байдал руу буцна үг биш. Арван хувийн суурь тариф хэрэгжсэн хэвээр байгаа. 90 хоногийн завсарлага хэрэгжиж, одоо цаг явж эхэллээ. Ерөнхий дүр зураг таамаглаж байсан муу хувилбаруудаас дээр ч гэсэн, тарифууд яг ямар түвшинд тогтох, дэлхийн эдийн засгийн өсөлтөд болон төв банкнуудын бодлогод ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 13, 2025 08:04

энэ 2 сүүлдээ тоглоод байгаан бшүү

Зочин
Зочин
5 сар 13, 2025 08:15

зөзө одоо бусад орон дээр тавьсан татвараа яах юм болоо

Зочин
Зочин
5 сар 13, 2025 09:07

hha trump neeree

Зочин
Зочин
5 сар 14, 2025 09:15

Хошного Трамп ингэж бууж өгч

Зочин
Зочин
5 сар 15, 2025 11:36

Га�##�ийн татвар

Холбоотой мэдээ

Back to top button