Т.Хангал "Азийн аваргуудын лиг"-т өндөр үзүүлэлттэй тоглож байна

Япон улсад энэ сарын 11-нээс эхлэн волейболын Азийн “Аваргуудын лиг” болж буй. Тус тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодрох юм. Тэгвэл манай улсын шигшээ багийн тамирчин Т.Хангал тус лигт Тайландын багаас оролцож буй. Түүний багийн хувьд өчигдөр эхний тоглолтоо Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд тивдээ топ орнуудын нэг Ираны аварга клубийн эсрэг хийсэн.
Тэрбээр 21 оноо авч багаа тэргүүлсэн юм. Т.Хангал нь тус тоглолтод оролцсоноор олимпын аваргатай тоглосон анхны тамирчин болоод буй юм. Олимпын аварга Нгапетээс гадна Азийн наадмын аварга "Mehdi Marandi", Азийн хошой аварга, U19, U21 насны дэлхийн аварга, MVP "Amirhossein Esfandiar" тэргүүтэй Ираны шигшээгийн томчуудын эсрэг маш сайн тоголжээ.
Харин өчигдөр хоёр дахь тоглолтоо Тайванийн аваргуудын хийж 3:1-ээр хожив. Ингэснээр Тайландын баг нь шөвгийн наймд ороод буй бөгөөд Т.Хангал 12 оноо авав.
Дараагийн шатанд Южи Нишида тэргүүтэй Японы “Osaka Blueton” багтай тоглох магадлал өндөр байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.