НИЙГЭМ

З.Энхболд өөрийн биеэр оролцохыг хүссэн тул Э.Бат-Үүлд холбогдох шуух хурал хойшиллоо

2019 оны зургаадугаар сард Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл, "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн нийтлэл бичсэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэгт тооцон хуулийн байгууллагад хандсан. Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, мөн гүтгэлэг хэмээн үзсэн бөгөөд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм. Гэвч Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ.

Уг шүүх хурал өнөөдөр /2020.01.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдаж шатны шүүхэд болохоор товлогдсон. Харин хариуцагч талаас ЕТГ-ын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцмоор байгаа тул өөрийг нь ирэх хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзсэний дагуу энэ сарын 14-нд хуралдахаар хойшлуулан товложээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
www
www

Bat-uul ner turuu ih hairlana gedeg. Harin busdiin ner turiig ogt bodohgui, muuhai gutgedeg doromjildog uudgui muu buriaddaa...Chi ih yum uz

Зочин
Зочин
Reply to  www

yaandaa

Холбоотой мэдээ

Back to top button